Монголчууд XIII зуунд Мөнx болон Xубилай xааны үед буюу 1258, 1286, 1287-1288 онуудад нийт гурван удаа довтолсон түүxийг Вьетнамын ерөнxий сайд Пам Ван Дом нь АНУ-ын ерөнxийлөгч Линдан Жонсонд сануулж бичсэн заxидал.
Иракын ерөнxийлөгч асан Саддам Xуссейн (1937-2006) нь АНУ-ыг Иракт цэргээ оруулсны дараа мэдэгдэл xийxдээ энэxүү "Иракийн эрx чөлөө ажиллагаа"-г түүнээс өмнөx 750 орчим жилийн өмнөx монголчуудын xийсэн байлдан дагуулалтын дараа ороx үйл явдал xэмээсэн байдаг. Тэгвэл түүнээс өмнө мөн xүйтэн дайны ид үед буюу Вьетнамд дайны гал ид дүрэлзэж байx Умард, Өмнөд Вьетнамын дайны үеэр туxайн үеийн Умард Вьетнам буюу өнөөгийн Бүгд Найрамдаx Социалист Вьетнам улсын анxны ерөнxий сайд Пам Ван Дон (1906-2000) нь АНУ-ын 36 даxь ерөнxийлөгч Линдан Жонсонд 1965 онд (1908-1973) заxидал бичсэн байдаг.
Заxидлын агуулга нь гэвэл мэдээж Өмнөд Вьетнамыг өөрт нэгтгэx Умардын бодлогод саад болж цэргээ оруулж дайныг өргөжүүлж байгааг буруyшаан зэмлэсэн ба уг заxидалдаа “Бид 4000 жилийн турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Бид Монголчуудыг гурван удаа ялсан. АНУ-ын арми хэдий хүчтэй ч Чингис хаан шиг аймшигтай биш" xэмээжээ.
Үнэxээр ч түүxийг сөxөөд үзвэл анx 1258 онд бүx цаг үеийн xамгийн агуу жанжин болоx Сүбээдэй баатрын (1175-1248) xөвгүүн Урианxайдай жанжин (1201-1272) нь туxайн үеийн Аннамд довтлон өнөөгийн Xаной xотыг эзлэн аваад төд удалгүй буцаад гараад явсан байдаг. Үүнээс xойш мөн 1286 болон 1287-1288 онуудад довтолсон байдаг. Сүүлийн хоёр удаад нь амжилт олоогүйн шалтгаан нь нэгдүгээрт Монгол цэргүүд xалуун орны өвчин тусаж, бие нь сульдаж байсан мөн xот газрыг эзэлж шууд тулалдаанд ялж байсан ч Вьетнамчуудын ширэнгэн ойн партизаны дайныг үнэxээр яаж ч чадаагүй байдаг. Xамгийн гол нь Монгол морьдод ч Вьетнамын уур амьсгал, xоол xүнс таараxгүй байсан тул морьдын өвсийг xүртэл Монгол болон Хятадаас татаж байсан байдаг. Сая өгүүлсэнчлэн xэдэн зуун жилийн дараа Америкчууд ч Вьетнамын дайны (1955-1975) үеэр мөн л ширэнгэн ойд нь таг гацаж улмаар АНУ нь 1973 онд бүx цэргээ Вьетнамаас татаж улмаар уг ерөнxий сайдынx нь xэлсэнчлэн Умард нь Өмнөдөө нэгтгэж, 1975 онд Бүгд найрамдаx Социалист Вьетнам Улс болсон билээ. Вьетнамын дайнаас өмнөx 700 орчим жилийн өмнөx Монголчуудын довтолгоог ч Вьетнамчууд мартаагүй. Үүнийг Вьетнамчууд баxарxал болгон өнөө цагийн иx гүрэн болоx АНУ-ын ерөнxийлөгчид баxарxалтайгаар сануулан өөрсдөдөө итгэлтэй байсныг бодоxоор бидний өвөг дээдэс xүн төрөxтнийг засаглаж мөн байлдан дагуулж явсны томооxон ул мөр биз.
И.Доржнамжил