Фантастик продакшны ээлжит уран бүтээл “ЗУРА III: Цэвэрлэгээ” уран сайхны кино үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байна. Тус киноны найруулагч, жүжигчин Б.Тамир “Бид уран бүтээд бүрээ нарийн судалж, уран бүтээлээрээ дамжуулан үгээ хэлж, нийгмийг цочроох зорилготойгоор ажилладаг” гэв.
Тэрээр “Бид ямар нэгэн уран бүтээл хийхдээ зүгээр л кино хийж байна гэж боддоггүй. Бид оюуны дайнд оролцож байна гэж боддог. Хятадууд орж ирээд, бүх телевизүүдэд мөнгө төлөөд, шанхай, хятад хүн гоё гэсэн утгатай цувралуудыг монгол хүмүүсээр орчуулуулж, цацаж байна. Энэ нь телевизүүдэд ашигтай. Солонгос зэрэг бусад улсаас мөнгө төлж авч байснаас өөрсдөө мөнгө өгөөд гаргаж байгаа нь мэдээж телевизүүдэд ашигтай. Үүнтэй хэн тэмцэх вэ. Эсэргүүцэж байгаа хүмүүсийнхээр бол эх оронч хүмүүс, цэргүүд тэмцэх нь. Бараг зурагт руу буу, сэлэмээ барьж ороод тэмцэх тухай ярьж байна.
Харин бид уран бүтээлээрээ дамжуулан үгээ хэлж, нийгмийг цочроож, тэмцэх зорилготой. Хятадын соёлын урсгалаар нүдэх гэж олон зүйл хийж байгааг бид мэдэж байна. Мэргэжлийн хүмүүс учир тогоон дотроо юу болоод байгааг ойлгож байгаа. Бид 37-р точка киногоо ингэж л хийсэн. Яг монгол гэсэн дархлаатай, монголын уран бүтээлчид хийсэн эдний өөдөөс сөрөөд зогсох нэг бүтээл байна уу гэдэг л биднийг хурцалдаг. Бид Халтар царайт шиг монгол улсыг хөдөлгөөнгүй болгоно гэдэг зорилго тавьж 37-р точкаг хийж байсан. Зорилгодоо ч хүрсэн. Нөгөө талаас монголчууд чадаад байна даа биш, үзэгчдэд бид өөрсдөө хийж чаддаг юм байна гэдэг итгэл үнэмшлийг өгөх нь чухал” гэв.