Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Москвад суух АНУ, Их Британийн элчин сайд нар А.Навальныйд хүндэтгэл үзүүллээ. А.Навальныйгийн холбоотнууд түүнийг В.Путины тушаалаар амь үрэгдсэн гэж үзэж буйгаа хэдийн илэрхийлсэн. Харин шоронгийн албаныхан түүний үхлийг гэнэтийн байсан гэдгийг хэлсэн юм.
Түүний төлөө жагссан цуглаануудаас 400 гаруй хүнийг ОХУ-д баривчилж, саатуулаад буй. ОХУ дахь АНУ-ын элчин сайдын яамны гаргасан нийтлэлд “А.Навальный болон ОХУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.
Тус улсын ерөнхийлөгч мөн А.Навальнйыгийн гэнэтийн үхэлд ОХУ-ын засгийн газар, тэр дундаа В.Путиныг нэр цохож, хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.