Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хаврын цас зудын хүндрэлийг давахад нь малчин өрхүүддээ туслах зорилгоор Баянзүрх дүүрэг малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж байна.
Тодруулбал, тус дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү аянд нэгдэх хүмүүс бог, бод малын нэмнээ, малын тэжээлийн оронд өгөх хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны хальс зэргийг 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүргэж өгч болно.