Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-нд нийт 6.8 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнд:
- Гашуунсухайт авто замын боомтоор 3.6 сая тонн,
- Шивээхүрэн авто замын боомтоор 1.8 сая тонн,
- Ханги авто замын боомтоор 647 мянган тонн,
- Замын-Үүд боомтоор авто замаар 69 мянган тонн,
- Төмөр замаар 192 мянган тонн,
- Агаарын замаар гурван мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн дүн хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлэв.