Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
"Хөх сувд-2024" мөсний баяр 3 дугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймаг, Хатгал тосгонд болно.
2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар уг баяр эхлэлээ тавьсан түүхтэй.
Ингэхдээ “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.