УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз Улсад, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах товтой байна. Одоогоор албан ёсны тодорхой тов гараагүй байгаа юм.
Өнгөрөгч 2023 оны долдугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчлаад буцсан. Түүний дараа аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн билээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн байдаг. Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон.