Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр буюу 2024.01.13-ны өдөр Унгар улсыг зорилоо.
Энэ үеэр Монголын Боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад удирдлагууд Үндэсний шигшээ багтайгаа уулзаж амжилтыг хүслээ.
Унгар улсад Олон улсын хамтарсан бэлтгэлд манай шигшээ баг хамрагдах бөгөөд Унгар улсад болох Олон улсын тэмцээнд мөн оролцох юм. Цаашлаад Болгар улсад болох Олон улсын хамтарсан бэлтгэл, "Странджа-2024" Олон улсын тэмцээнд оролцоод хүлгийн жолоогоо ХБНГУ улс руу залж ХБНГУ шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдах юм.
Нийт 1 сар 15 хоног Европын цуврал тэмцээнүүдэд оролцсоны эцэст хүсэн хүлээсэн Итали улсад болох Олимпын эрхийн тэмцээнд 02 сарын 22-оос 03 сарын 12 хооронд Үндэсний шигшээ баг маань хүч үзэх юмаа.