Ээлжит чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдлаа
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Ер нь Монгол Улс хөгжье гэвэл дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилтийн гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт улсын төсөв, хоёрдугаарт гадаадын зээл, гуравдугаарт хөрөнгө оруулалт юм. Гадаадын хөрөнгө оруулалт хэзээ ч өр үүсгэдэггүй. Тэгэхээр өрийн дарамт байхгүй. Шинэ зах зээл, ажлын байр, технологи бий болгох давуу талтай. Иймээс гадаадын хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй.
Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс эцэслэх эрхтэй. Ардчилсан нам баруун төвийн үзэл санаандаа хатуу байгаад үүнийгээ дэмжээд яваасай. Халамж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг, дотоодын хөрөнгө оруулагчдыг шоронд оруулдаг бус дэмждэг сөрөг хүчин Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Энэ тал дээр хатуу байж өгөөсэй гэж хүсэж байна.
Өчигдөр нүүрсний сонсголоос зугтсан Х.Баттулга гэх хүн Төрийн ордонд орж ирлээ. Ингэхдээ иргэдэд хайртай дүр үзүүлж, тархи угаалт хийж байна. Энэ бол монголчуудыг хагалан бутаргаж, худал мэдээлэл тарааж байна" гэв.