Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн жил таван удаа болж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшилсон юм. Хамгийн сүүлд оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 27-нд шүүх хурал болсон ч оролцогчдын саналаар нэгдүгээр сарын 15 хүртэл хойшилсон. Харин шүүгдэгчдэд оногдуулсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон юм.