Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй
![966681692b97eb5bc2d91c5ed169f4e9](https://urug.mn/wp-content/uploads/2024/03/966681692b97eb5bc2d91c5ed169f4e9-800x400.jpg)
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрээр, “Сонгууль дөхсөн энэ үед эрх баригчид маш том өөрчлөлт хийлээ. Сонгуулийн тойргийг томсгох санаа нь буруу биш. Харин сонгууль болохоос зургаан сарын өмнө яарч, сандарч батлах шаардлага байгаагүй. Үүнийг МАН-ын удирдлагууд ирэх сонгуульд яаж оролцохоо тооцож хийж буй өөрчлөлт гэж харж байна. Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Тэгэхээр олон намын өрсөлдөөн биш хоёр намын хооронд өрсөлдөөн илүү өрнөх байх.
Монгол Улсын асуудлыг шийдвэрлэе гэвэл Улаанбаатар хотын асуудлыг түрүүлж ярих ёстой. Гэтэл энд сонгогдох гишүүдийн тоо цөөн байгаа нь буруу. Мөнгөтэй, олны танил хүмүүс сонгогдох магадлал өндөр болно” гэв.