Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотын Засаг дарга асан Д.Сумъяабазар сонсголд гэрчээр иржээ.
Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна.
Засгийн газраас 2019 онд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор “Таван толгой” нүүрсний ордны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт даалгаж байжээ.