Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021, 2022 онд ногдол ашиг авч чадаагүй иргэдэд хуваарилах ажлыг судалж, арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, "2012 оноос хойш төрсөн болон 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд ЭТТ-н хувьцаа эзэмшүүлнэ.Өнөөдрийн байдлаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн ЭТТ компанийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаа эзэмшээгүй байна. Нийт иргэдэд уг компанийн 34 хувийг иргэн бүрд тэгш эзэмшүүлнэ. ЭТТ компанийн ногдол ашгийг 2024 онд олгоно гэж ойлгох хэрэгтэй. ЭТТ компанийн 34 хувийг Монгол Улсын иргэн бүр, мөн харьяат иргэн бүр ижил тэгш эзэмшинэ. Баялгийн сангийн тухай хуулийг удахгүй УИХ-д өргөн барина" гэв.