Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ дунд, ахлах ангийн/6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны Даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлнэ.
1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ.
ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Их хүйтрэл, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн нь танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг БШУЯ-наас мэдэгдсэн билээ.