“Блю скай” зочид буудлын “Кристалл” танхимд
09:00-12:30 цагт ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
10:00 цагт Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" сонсгол үргэлжилнэ.
11:00 цагт УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн, тус түр хорооны гишүүдийн хамт хэвлэлийн бага хурал хийж, эмийн чанар-аюулгүй байдлын талаар иргэдээс санал, мэдээлэл, гомдол хүлээн авч ажиллах талаараа мэдээлэл өгнө.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их чуулганы танхимд
10:00-18:00 цагт "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023" эрдэм шинжилгээний хурал болно.
Монголын Хөрөнгийн Биржид
10:00-15:00 цагт Иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.
НҮБ-ын байрны 3 давхарт
12:00 цагт “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хаалт болно. Арга хэмжээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын СОР28 хуралд эх орноо төлөөлөн оролцсон гурван залуу манлайлагч илтгэл тавина.