АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лоид Остин Израилд хоёр дахь удаагаа айлчиллаа. Энэ айлчлалаар Лоид Остин Ойрх Дорнодын мөргөлдөөнд АНУ ямар байр суурьтай байгааг илэрхийлсэн юм. Нэн тэргүүнд, АНУ Израильд дэмжлэг үзүүлсэн хэвээр байх аж. Мөн АНУ Хамас бүлэглэлийг дайнд буруутгасан байр сууриндаа бат зогссон хэвээр байгаа гэв. Ингэхдээ АНУ Хамас бүлэглэлийг Палестины энгийн иргэдээс тусдаа буюу террорист бүлэглэл гэж харж буйгаа тодотгосон.
Лоид Остин Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяахутай уулзаж, дайны одоогийн нөхцөл байдал хийгээд цаашдын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, тэд Хамас бүлэглэлийг зогсоож чадсаныхаа дараа Газын зурваст хэрхэх талаар хэлэлцжээ. Израилийн хувьд тус бүс нутгаас цэргүүдээ гаргах бодолтгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Лоид Остины зүгээс Газын зурвас дахь энгийн иргэдэд хохирол учруулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг Израилийн засгийн газарт дахин хэллээ.