Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Өнөөдрийн хоёрдугаар ээлжийн сонсголд ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн гэрчээр дуудагдсан ч нэг нь л ирлээ.
Тодруулбал,
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн н.Батбаатар
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн М. Батбаяр
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Гантулга
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат
-
ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Х.Болор-эрдэнэ нар гадагшаа явах ажилтай, завгүй гэх шалтгаанаар ирсэнгүй.
ТУЗ-ийн шийдвэр гаргасан гишүүдээс ганцхан хүн ирсэн нь хараат бус гишүүн П.Өлзийнаран юм.