Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.доллар гарахаар байгаа талаар шинжээч танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: ЭТТ ХК-д Б.Серикжан 13 жил ажиллаж байгаа юм байна. Хэн таныг энэ албанд тавив. Казахстанд маш үнэтэй орон сууцны барилгыг ЭТТ ХК-ийн мөнгөөр барьдаг мэдээлэл гарсан. Үүнд тайлбар хэлээч? Та холбоотой юм уу?
Б.Серикжан: Би 2011 оны долоодугаар сард ажилд орсон. Өргөдлөө өгөөд ажилдаа орсон. Хэн нэгэн намайг дэмжээгүй. Энэбиш захирлын үед орсон юм. Би Казахстаны талаар мэдэхгүй. Эр хүн нэг л эх оронтой байх ёстойгоо албан ёсоор идэрхийлье. Надад танил тал улс төрд нөлөө бүхий хүн байхгүй.