Skip to content
Нийтэлсэн:
Админ 2023.12.18 12:12
Нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хянан шалгагч, 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байх магадлалтай гэв. Тодруулбал, НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн аж ахуйн нэгжээс 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая хүдэр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй аж. Гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая нүүрсний тээвэрлэлтийг тогтоох боломжгүй гэнэ.
Go to Top