Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүгдэгч Б.Ганхуягийн талаас өмгөөлөгч шинээр авсан, нэг өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргалаа.
Тэрбээр "Зарим өмгөөлөгчөө сольж, шинээр өмгөөлөгч авахаар болсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ өчигдөр байгуулсан. Хууль зүйн туслалцаа авахад нэг л боломж өгөхгүй, өмгөөлөгчтэйгөө сайн ойлголцохгүй байгаа. Би өнөөдрийн шүүх хуралдаанд н.Гантулга өмгөөлөгчтэй оролцоно. Гэхдээ бидэнд цаг хэрэгтэй байгаа" гэв.
Уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлав.