Арванхоёрдугаар сарын 13-ны лхагва гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
08.30-12.30 цагт: Монголын Мянганы сорилтын сангаас усны талаарх уулзалтыг Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд зохион байгуулна.
09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Эмэгтэй парламентчдын чуулган-2023” хоёр дахь удаагийн уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр “Парламентад хүрэх мянган алхам” номын нээлт болно.
09.00-17.00 цагт: “Аяуд тауэр”-т: “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн манлайлал-Ёс зүйтэй нягталья” сургалт хэлэлцүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл төв”-өөс зохион байгуулна.
-Засгийн газрын ээлжит хуралдаантай.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.
10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдаан болохтой холбогдуулан тус дүүргийн АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8800-6894.
-Мал, тэжээвэр амьтдын тооллого орон даяар үргэлжилж байна.
-Татварын "Сонсоё, зөвлөе, мэдээлье" уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.
-Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 45 жилийн ой энэ өдрүүдэд болж байна.