Цаг үеийн зарим асуудлаар Б.Цогтгэрэл ярилцлага өгсөн байна. Уншигч таньд ярилцлагыг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэе.
Тэрээр "Бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй оронд хүнлэг ардчилсан нийгэм бий болно.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байх тухай маш ойлгомжтой зааж өгсөн. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын бүх иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ардчилсан нийгэмд амьдарч байна. Гэтэл зарим тохиолдолд энэхүү Үндсэн хууль нь амьдрал дээр хэрэгжихгүй, заалтууд нь зөрчигдөж байна гэж харж болно.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ганцхан дутагдал бий. Маш олон газар “гал нээчихдэг”. Олон асуудлыг салбар бүрт шүүмжилдэг. Нэг үгээр хэлбэл, хөндсөн асуудал болгон нь ямар нэгэн байдлаар үр дүн гаргадаг бөгөөд энэ нь зарим нөлөө бүхий хүмүүсийн дургүйцлийг хүргэх талтай.
Н.Өнөрцэцэг бол залуу хүн. Залуу хүн дэврүүн, хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ерөнхийдөө бол хүн болгонд туслах гэсэн сэтгэлтэй маш өрөвч хүн гэж би хардаг. Энэ бүх зүйлс нь өөрийнх эсрэг зарим тохиолдолд ашиглагдах тохиолдол гардаг. Түүнд аваад буй энэ арга хэмжээ бол хэм хэмжээнээсээ хэтэрчихсэн зүйл. Хэдийгээр асуудалд дэврүүн зангаар ханддаг ч Монголын хэвлэл мэдээллийн салбарт яах аргагүй байх ёстой зан чанар. Тиймээс Н.Өнөрцэцэг болон түүний хамт олны хүсэл мөрөөдлийг битгий "хайчлаач".