Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна. Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгааг Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.