НҮБ-тай хамтран үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх стратеги боловсруулж байна
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт тагнуулын хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн тухайгаа мэдэгдсэн. Тэгвэл тус улсын удирдагч Ким Жон Ун хиймэл дагуулаараа БНСУ дахь АНУ-ын цэргийн бааз хийгээд Хавайн зарим хэсгийг харж, ажигласан талаараа хэлжээ.
Ким Жон Ун өнгөрсөн баасан гарагт "тагнуулын хиймэл дагуулын ажиллагааны бэлтгэлтэй танилцахаар" Пёньяны Үндэсний Агаарын Технологийн Удирдлагын ерөнхий хяналтын төвд зочилж, сансрын гэрэл зургуудыг үзсэн гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн юм. БНАСАУ тагнуулын хиймэл дагуулынхаа авсан гэрэл зургуудыг нийтлээгүй ч батлагдвал уг хиймэл дагуул тойрог замд зөв ажиллаж байгааг сансрын зургаар баталгаажуулах боломжтой аж.