АН-ын 4/11 цаг үеийн мэдээлэл болж өндөрлөв. Тухайн мэдээллийн үеэр цэрэг, армийн салбарт гараад буй үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
АН-ын дэд дарга Ж.Баярмаа: "Цэргийн ангид гарсан өмнөх хэргийн утаа намжиж амжаагүй байтал өчигдөрхөн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж өвдсөн цэрэг эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна.
Тухайн цэрэг яаж ямар байдлаар хэрхэн зодуур, дарамтанд өртөж байснаа өөрөө хэлсэн байгаа. Тэгэхээр салбарын сайд Г.Сайханбаяр өмнө нь амиа алдсан цэргийн хэрэг гарсан тухайн үед цэргийн салбарт ямар ч зодуур, дэглэлт, дээрэлхэлт байхгүй. Энэ бол худал ташаа, гүтгэлэг гэж мэдээлж байсан үг нь өнөөдөр худлаа гэдэг нь үүгээр батлагдаж нотлогдож байна. Иймээс АН-аас Батлан хамгаалахын сайдын энэ үйлдлийг маш хариуцлагагүй үйлдэл хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна" гэв.