1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд Гоёл наадмын оны шилдгүүдийг шалгаруулах Гала тоглолт ShangriLa зочид буудалд болж шилдгүүдээ тодрууллаа. 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадмын топ моделиор А.Сайхантамир тодорсон байна. Тэрээр одоо 28 настай. Биеийн өндөр 180 см. 53 кг жинтэй. Биеийн харьцаа 92.60.94.
А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн бөгөөд 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр дүүргэсэн. Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож, 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу “Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авьяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч “Дэд байр”-ын шагналыг хүртэж байсан аж.
“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.