Муайтайн үндэсний шигшээ багийн тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах Муайтайн тэмцээнд өрсөлдөхөөр Хонконгт бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээн энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хонконгт болно. Багийн бүрэлдэхүүнд 2 дасгалжуулагч, 1 шүүгч, эрэгтэй 8, эмэгтэй 3 жинд өрсөлдөнө.
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд "Гаруда" академиас эмэгтэйчүүдийн -48кг жинд Э.Намуун, -51кг жинд Ч.Ариун-Энх, эрэгтэйчүүдийн -48кг Б.Мөнхбаяр, -63.5кг жинд Б.Гантогтох нар оролцохоор шалгараад байна.
Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гантогтох, эмэгтэй багийн дасгалжуулагчаар С.Мядагмаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Н.Бат-эрдэнэ нар ажиллах юм байна. Тус тэмцээнд оролцох тамирчид өнгөрсөн 8-р сард улсын аварга шалгаруулах тэмцээнд жин тус бүрдээ түрүүлсэн тамирчид ажээ.