БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
"Reply 1988" цуврал киноноос төрсөн хос 6 жилийн дараа салав. Кинон дээрээ бүтээгүй ч амьдрал дээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулсан хос болох БНСУ-ын жүжигчин Рю Жун-Ёл, Хэри нар юм. “Дурсамж 1988” цуврал нь 2015 онд цацагдсан даруйдаа БНСУ-д төдийгүй олон улсад ихээхэн амжилт үзүүлсэн.
Гэвч хос хоёр зургаан жилийн дараа харилцаандаа цэг тавьж буйгаа зарласан байна. Рю Жун-Ёл нь одоо 37 настай ба 2015 онд БНСУ-ын кино урлагийн салбарт хүч сорьж, карьераа эхлүүлсэн бол Хэри “Girl’s day” хамтлагийн гишүүнээс жүжигчин болох замнал руугаа шилжсэн байдаг. Алдартай хосуудын салалт БНСУ-ын шүтэн бишрэгчдэд нь таагүй мэдээ болж буйг тус улсын хэвлэлүүд онцолж байна.