Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэе.
08.30 цагт: Төрийн ордонд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил" сэдэвт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт БЗД-ийн 800 орчим бизнес эрхлэгч оролцоно. Утас: 8805-8053.
09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд “Тархины харвалт, зүрхний шигдээсний төрөлжсөн тусламж, үйлчилгээний 10 жил”-д зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
09.30-15.30 цагт: Хавдар судлалын үндэсний төвд "Хавдрын туяа эмчилгээний орчин үеийн технологи" олон улсын семинар болно.
10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Байцаагч, прокурор эрх зүй зөрчиж, эрүүгийн хэрэгт ял өгч буй талаар хохирогчийн ээж мэдээлэл хийнэ.
14.00 цагт Гадаад харилцааны яаманд “Монгол Улс дахь олон улсын судлалын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.