Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол Майк буюу МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од USF баг NCAA-гийн 1-р дивизионы эхний тоглолтоо “Bethesda” багтай хийлээ. Ингээд 128:59-ийн харьцаагаар түүний нэгдсэн баг өрсөлдөгчөө хожиж шинэ улирлын гараагаа тун амжилттай хожлоор эхлүүллээ. Ш.Энхийн-Од USF-ийн карьерийн эхний тоглолтоо дараах статаар мялаасан бөгөөд гарааны холбогчоор 11 оноо, 7 дамжуулалт, 5 самбар, 3 бөмбөг алдалт, FG 4-4, 3PT 1-1, FT 2-2, 12 минут талбай дээр гэсэн үзүүлэлттэй тоглолоо. CHASE Center-т болох тоглолтууд өрсөлдөөн ихтэй болох нь эндээс харагдаж байна. Ш.Энхийн-Од сагсан бөмбөгийн спортод олон хүүхэд залуусын мөрөөдлийн анхны шанг ийн татлаа. Дараагийн тоглолтуудад нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.