Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
АНЭУ-ын Абу Даби хотод Жюү жицүгийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангилалд 47, мастер 17, насанд хүрэгчид 8, дасгалжуулагч болон албаны 8 нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар өсвөр үеийн баг тамирчид 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн ангилалд Г.Гантулга алтан медаль зүүгээд байна.
Өнөөдөр Жюжү жицүгийн ДАШТ-ий мастер ангиллын өрсөлдөөн эхэллээ. Энэ сарын 1-нээс эхэлсэн тус тэмцээнд 124 орны 7000 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээн 11-р сарын 10-ны өдөр өндөрлөнө.