"Ханжоу-2022" Азийн зуны спортын IV пара наадмын таеквондогийн 63 кг-ын жинд алтан медаль хүртсэн МУГТ Ганбатын Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
МУГТ Г.Болор-Эрдэнэ саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн пара наадмаас алтан медаль хүртэж эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадамд оролцох эрхийн болзлоо бүрэн дүүрэн биелүүлжээ.
Тэрбээр Би “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөрөөдлийнхөө 50 хувийг биелүүллээ. Мөрөөдлийнхөө 50 хувьд хүрлээ. Энэ наадамд зөвхөн алтан медаль авна гэсэн даалгавартай, ер нь бол тушаалтай явсан. Энэ бол мэдээж миний хамгийн том амжилтуудын маань нэг. Сая өрсөлдөгч нар маш их хүчтэй байлаа. Дэлхий болон Европт таеквондогийн спортоор ер нь бол Азиуд их ноёрхдог. Тэгээд энэ том тэмцээнээс хүчтэй өрсөлдөгч нараа ялж гараад ийм том амжилтанд хүрсэндээ маш их баяртай байна. Энэ амжилтанд хүрэхэд миний ар талд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ийм сайхан амжилт. Тэгээд миний анхны дасгалжуулагч Нацагдоржийн Нэргүй багш мөн миний анхны хүчний дасгалжуулагч UB cross клубийн дасгалжуулагч Батнасан багш, миний шигшээ багийн хоёр багш болох үндэсний шигшээ багийн багш Эрдэнэбаатар, Батнасан нар, эрдэм шинжилгээ анагаах ухааны багш нар гээд бүх л хүмүүс энэ амжилтанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд баярлаж буйгаа илэрхийллээ.
Паралимпын наадмын эрхийг чансааны эхний 6 тамирчинд олгодог. Г.Болор-Эрдэнийн хувьд жиндээ ранкийн эхний 2-т багтаад Паралимпын наадмын эрхийг авчээ. Пара таеквондогийн төрөл нь өөрөө зөвхөн Азийн эрхийн тэмцээнээс авдаг ийм хоёр сонголттой. Нэг нь ранкаараа орно, нөгөө нь олимпын эрхийн тэмцээнд оролцож байж эрхээ авдаг ийм журамтай байдаг.
МУГТ Г.Болор-Эрдэнэ 2008 оноос анхлан Сүхбаатар аймгийн Нэргүй багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд 2014 оноос парагийнхаа үндсэн спорт руу орж хичээллэн одоо нийтдээ 9 жил парагийн спортоор тасралтгүй тэмцээн уралдаанд оролцжээ. Түүний голлох амжилтуудын тухайд Дэлхийн 5 удаа, Азийн 5 удаа, Азийн наадмын аварга зэрэг том амжилтуудын эзэн болжээ..Видео ярилцлагыг тун удахгүй хүлээж авч үзээрэй.