Завхан аймгийн ихэнх суманд цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүссэн талаар Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ.
Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулав.