Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

“Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг нураах ажил өнөөдөр эхэллээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг компанийн эзэмшлийн ШТС-ыг голын ай савд баригдсантай холбоотойгоор газар чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцож, өнөөдөр эхлүүлж байна.
ШТС-ын барилгыг буулгах ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон.
Надад байгаа мэдээллээр долоон давхраас өндөр барилга нурааж байсан туршлага манай улсад байхгүй байна. Үүсээд буй нөхцөлд гадаадын компани оролцуулахыг үгүйсгэхгүй. Нэгэнт гаргасан шийдвэрийг гүйцэтгэнэ.
Шунхлай ШТС-ыг 300 сая төгрөгийн зардлаар буулгаж байна.
“Акуа гарден”-ийн асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд явж байна” гэв.








