Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 430 дугаар тогтоолоор томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан, хүлээлгэн өглөө.