Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.
Тодруулбал, ирэх сарын 1-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34 төгрөг болно. Энэ нь өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх нь. Хамгийн их ус хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрхийнх 1.07, аж ахуйн нэгжийнх нь 2.25 төгрөг болсон нь өмнөхөөс 20-45 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр үлдээжээ.