Өнөөдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ҮСХ-ны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний есөн сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд
11:00 цагт Талийгаач Г.Ганжаргалын эхнэр суулт ззарлаж, шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардана. “Амиа хорлолт” гэж гаргасан шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаараа мэдээлнэ.
БШУЯ-ны 401 тоотод
11:00 цагт дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа зарлана.
АШУҮИС-ийн Эрдмийн сургууль 3 тоот танхимд
10:00-13:00 цагт "Эрүүл мэндийн салбарын хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо, нөлөө" нээлттэй хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
14:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороогоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэнэ.
15:00 цагт Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэнэ.