Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос Мастерс ангиллын ДАШТ-ийг өөрийн эх орондоо 2 дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байна. Тус тэмцээнд пауэрлифтингийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Дэлхийн 39 орны 430 тамирчин, албаны 43 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсыг зорин иржээ. Манай улсаас 65 тамирчин Мастерсын ДАШТ-нд бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорьж байна. Өнгөрөгч ням гаригт нээлтээ хийсэн тэмцээн энн сарын 15-ны өдөр өндөрлөнө. Пауэрлифтингийн спортоор өмнө нь Монгол Улсад ДАШТ-ээс гадна Ази тивийн АШТ-ийг хүлээн авч амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Пауэрлифтинг нь хүчний гурван төрөлт буюу штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн төрлөөр тэмцээний аваргуудаа тодруулдаг. Түүх сөхвөл 1984 оноос пауэрлифтинг нь Паралимпын албан ёсны нэг төрөл болж орсон бөгөөд зөвхөн цээжнээс шахалтын төрөлд медалийн эздээ шалгаруулдаг юм.