УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр,“Бага насны хүүхдийн амь хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдэд оноох ялыг 25 жил болгож байгаа нь зөв үү. Тэр этгээдүүд оноох ял 20 байсан 25 болчхож, одоо болихоос гэх үү. Үүний цаана хүний заяагдмал хүсэл, сонирхол, эрх ашиг бий. Эдгээрийг тодорхой хэмжээнд хангаж өгөх зүйл дээр ямар бодлого барих вэ. Хүний заяагдмал хүсэл, хэрэгцээ хангагдахгүй байгаа учраас хүч хэрэглэх нөхцөл үүснэ. Нэгэнт хийсэн тул үүнийгээ нуун дарагдуулах хүсэл өндөр байдаг. Энэ нь хүний амь насыг хөнөөх гээд маш олон сөрөг үр дагавар бий. Тэгэхээр хуулийн хатуу хариуцлагаас гадна уян зөөлөн бусад зохицуулалтыг яаж нэмэгдүүлэх вэ" гээд ХЗДХ-ийн сайдаас хариулт авахыг хүслээ.