Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрээр "Нэг жилийн өмнө Монгол улсын валютын нөөц 2,4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш үеийг санаж байгаа байх.
Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.
Жилийн өмнө улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр хэлбэлзэж, унаж байсан. Мөн нэг жилийн өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулъя.
- 2023 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон.
- Төгрөгийн ханш тогтвортой болсон.
- Экспорт нэмэгдлээ. 2023 оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор нэмэгдсэн.
- Зэсийн баяжмал өнгөрсөн оны мөн үеэс таван хувь өссөн.
- Төмрийн хүдрийн экспорт 4,2 тонн-д хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн.
- Газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр сая баррелиар нэмэгдсэн.
Мөн ашигт малтмалыг худалдан борлуулах, тээвэрлэх бүх гэрээг бүртгэлжүүлсэн. Экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан хийж байна. Ингэснээр Монгол улсын авч байгаа татварын хэмжээ эрс нэмэгдсэн.
Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтын нууц гэрээнүүдийг ил болгож, шинээр оптик гэрээ хийхийг хориглосон.
Гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол росцеветмэнт”, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийтдээ 2.7 тэрбум ам.долларыг Монголбанканд худалдаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлье.