ТЦА: Товчооны замд мөргүүлсэн хүүхэд эмнэлгийн хяналтад байгаа

Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөршандад Петровис шатахуун түгээх станцын хойно 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэй ажиллаж 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.
Хэрэв гал дэлгэрсэн бол шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгож ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ