Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны "Элит" ангилалтай шүүгч Өнөржаргалын Батцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.
Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй бөгөөд Ө.Батцэцэг Монгол улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.
Анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн Ө.Батцэцэг 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо