Редакцын бус нийтлэл
Засгийн газар авлигын эсрэг “5Ш” болон “Шүгэл ажиллагаа”-тай холбоотойгоор ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод хандсан шүгэл үлээгчдийн мэдээлэл, байр суурь болон Засгийн газар таг чиг суугаа байдлыг харахад Монголын төр хятадын төрийн өмчит компанийн өмнө хүчин мөхөстөж гэх дүр зураг ажиглагдна.
Хэрвээ шүгэл үлээгчид гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл түгээсэн бол Норинко компани зүгээр суухгүй нь тодорхой. Өдийд хэвлэлийн мэдэгдэл, цагдаа шүүх болчихсон явах ёстой. Гэтэл тийм зүйл болсонгүй.
Эдийн засагч М.Чимэддоржийн бичиж буйгаас харахад “Норинко Интернэшнл” компани "ЭТТ" ХК-тай хоёр удаагийн гэрээгээр 5.920.000 тонн нүүрс худалдан авах бартерийн гэрээ байгуулсан аж. Нэг тонн нүүрсийг хэдэн доллараар үнэлсэн нь тодорхойгүй ийм гэрээг АТГ ил болгох ёстой гэсэн санааг М.Чимэддорж дэвшүүлээд үндсэндээ 8 сар өнгөрч байна. Гэвч АТГ, салбарын яам, ЭТТ ХК бүгд таг чиг.
М.Чимэддоржийн мэдээлэлд Норинко гэх төрийн өмчит компанийн нэрээр монголын иргэн Ш.Цэрэнпил болон хятадын иргэд бизнес хийгээд яваа юм биш үү гэсэн хардлага цухалзаж байгаа нь шалгах, мухарлах ёстой мэдээлэл байх.
Норинко интернэшнлийн хувьцааны цөөнх буюу 13,69 хувийг эзэмшдэг “Чайна Норт индастрис техноложи” гэх компани Норинкогийн нэр бариад монголд үйл ажиллагаа явуулаад, будилуулаад байж магад гэх сэжүүрүүд ч гарч эхэллээ. Шинжааны хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй энэ компанийн хувьцааны 43,17 хувийг “Чайна Норт индастрис күүперэшн” гэх зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын төрийн өмчит компани эзэмшдэг юм байна. Энэ компани өмнө нь олон улсын хоригт орж байсан. “Иранд пуужингийн технологи нийлүүлсэн” гэдэг үндэслэлээр өнгөрсөн аравдугаар сард АНУ дахиад хоригт оруулжээ. Хувьцааны 40 гаруй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдэдбайдаг.
Эдний охин компани болох “Normount” компани, бас түүний охин компани ТТсТ компани Ховд аймгийн Зүүн хөшөөтийн уурхайннүүрсний тээврийг хяналтдаа авсан юм байна. Гэвч монгол улсын Хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчин нүүрсний тээвэрт явдаг 200 гаруй монгол жолоочийн цалинг хугацаанд нь олгохгүй, 3 сараар огт цалин тавиагүйгээс жолоочдын ар гэр, ахуй амьдрал хүнд байдалд орсныг тэд мэдээлж, бухимдлаа илэрхийлж эхэлжээ.
Дарамтаас эмээн нэрээ нууцалсан жолооч: “Бидний тээврийн хөлсийг хариуцдаг TTCT компани цалингаа хоцроож, хохироох боллоо. Жолооч нар голдуу л банкнаас зээл аваад машин тэргээ авчихдаг байдаг байхгүй юу. Банкинд өртэй. Сар сардаа цалингаа авч чадахгүй байгаагаас шалтгаалж, өр нэхэгдээд хэцүүдэж байна. Дөрөвдүгээр сарын ажлын хөлсөө нэхэл дагал болж байж зургадугаар сард авсан. Харьцуулахад Тавантолгой уурхайн тээвэрчид долоо хоногоор цалингаа авдаг. Гэтэл бидний цалин байдаггүй. Хятадаас мөнгө нь орж ирээд угаагдаад байдаг юм уу гэж хардаж байна. Мөнгө нь угаагдаад, дамжиж байж жолооч нарын гар дээр ирж байгаа юм болов уу. Биднийг хариуцсан Монгол талын компани шаардлага тавихаар Хятад талаас мөнгө нь орж ирээгүй байна л гэсэн хариу өгдөг “ хэмээн ярьжээ. Энд бас нэг ноцтой зүйл дурдагдаж байгаа нь жолооч нарын цалин нэрээр хятадаас орж ирсэн мөнгийг жолооч нарт олголгүй, эргэлдүүлдэг, ашиг олдог байж мэдэх сэжүүр юм.
Жолооч нарын цалинг 2-3 сараар хоцроож, хугацаанд нь хөлс мөнгийг нь өгөхгүй байгаа даа TTсT болон түүний толгой компани“Normount” компани огтхон ч санаа зовохгүй байгаа байдалтай. Сэтгүүлчдийн асуултадтус компанийн холбогдох албан тушаалтан “Асуудлаа шийдэхээр ажиллаж байна. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй”гэх тайлбарыг тавьж байгаа нь монгол улсын хуулийг юман чинээ толохгүй байгаагийн л илрэл байх.
Цалинг нь өгөхгүй байгаа тул хууль шүүхийн байгууллагад ханднагэдгээ ТТсТ компанийн хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн 200 гаруй жолооч илэрхийлжээ.
Сэтгүүлч Х.Ган-Ялалт бас ноцтой мэдээлэл гаргасан. … оффтэйк гэрээн дээр нөлөөлсөн хүмүүсийн нэрс дотор Т.Аюурсайхан гарцаагүй ороод ирж байгаа юм… “Нормаунт” гэх компани байгаа. … Хятадууд шиг бүртгэлээ цэвэрлэдэг хүн бол Т.Аюурсайхан гишүүн шүү. Яг үнэндээ тэдний тухай энэ материалуудыг өгөхөд хүчний байгууллагууд ч намайг хардсан. Чи бүр тусгай ажиллагааны хүрээнд ажилласан байна гэсэн. Уг нь цахим мэдээллийн орчинд хайлт хийгээд, хүмүүсээс нь тодруулаад мэдчих боломжтой гэж тэр бичжээ. Үүнээс харахад хэрэг нь прокурорт хянагдаад шүүх рүү шилжсэн Т.Аюурсайханы хэрэгт Нормаунт холбогдох нь тодорхой болж байх шиг.
М.Чимэддоржийн дэлгэсэн баримтууд дунд “ЭТТ” ХК тендер зарлахдаа “Норинко” компанийг шалгаруулахтохиргоо хийдэг байж мэднэ гэсэн сэжүүр цухалзав. Бусад оролцогч хямд үнэ, шуурхай байдал, чанар санало болгоод ч тендерт шалгарч чадахгүй үлддэгийн шалтгаан нь юунд вэ?
“Норинко” тендерт шалгарсны шалтгаан нь санхүүжилтийг өөрсдөө гаргаж, үнийн дүнд таарсан нүүрс худалдаж авахаар тохирсонд л бий гэх М.Чимэддоржийн таамаглал зөв үү? Үүний хариуг иргэд ч биш, хэвлэл ч биш монголын төр, шүүх л олох ёстой болов уу.
Шүгэл үлээсэн мэдээллүүд дунд маш ноцтой мэдээлэл байгаа нь Нормаунт ХХК нь Цанхийн зүүн уурхайн олборлолтыг гүйцэтгэх 2.2 их наяд төгрөгийн дүнтэй тендерт шалгарахдаа тухайн үед салбарын сайд байсан Д.Сумъяабазарт нөлөөлсөн гэх юм.
“Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК-ийнхэрэгжүүлж буй Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км автозамын 73.7 км хэсгийггүйцэтгэх нэрээр 50 гаруй сая долларын санхүүжилтийг Д.Сумъяабазархадам эгчийнхээ нэрээр авсан гэжээ. Энэ бол олон нийтэд эргэлзээ үүсгэх, шалгаж мухарлах ёстой мэдээлэл мөн.“Пи Си Пи Пи” ХХК мөнгө авсан ч бодитоор ТТ-Ханги чиглэлийн замын ажлыг гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй гэх мэдээллийг тодруулах ёстой байх.
Норинко гэх хятадын компани дээр дурдсан “нүглүүдийг” үйлдээд, монгол улсын хуулийг зөрчөөд яваа юм бол авилгатай тууштай тэмцэх,шүгэлдэх, шүүрдэхийг үзүүлж өгөхөө зарласанманай Засгийн газар юугаа хараад сууна вэ? Ядаж л гарч буй мэдээллүүд үнэн худал эсэхэд хариулт өгмөөр байна шүү дээ.
Таг чиг суугаад байвал Монголын төр хятад компанийн өмнө хүчгүйдэж байна гэж л иргэд ойлгох болов уу.