Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Найман ишигний” гэх хэргийн шүүх хурал 10:00 цагт эхлэн, нээлттэй явуулж 16:44 минутад дуусав. Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгахаар буцаан шийдвэрлэв.
Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээр хэлэлцэн шүүгдэгч Л.Г-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байсан юм. Тэгвэл өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон хэргийг Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд буцаах шийдвэр гаргалаа. Улмаар эхнэр нөхөр хоёрыг дараагийн шүүх хурал болтол суллав.
Т.Ариунзаяа