Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ-өөс Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар хэлж үүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөлөө.
2023 он гарснаас хойш 3800 хүн гэдэсний халдвараар өвчилсөн байна. Үүний дийлэнх нь гар хөл, амны өвчнөөр өвджээ. Нийт өвчлөлийн 60 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлсэн байгаа. Гэпэсний халдвараар өвчилсөн тохиолдолд хүүхдийн гар хөл амаар цэврүү тууралт гарч, өндөр халуурна. Цаашлаад хүндрэл үүсэх магадлалтай талаар Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч н.Амгалан хэллээ
Мөн цусан суулгын халдвар их гарч буйг онцолсон юм. Одоогийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвараар өвчилсөн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Тиймээс,
- Хөдөө орон нутаг руу зугаалахдаа хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Сонголтоо буруу хийснээс болж хадгалалтын горим алдагддаг. Ялангуяа шарсан тахиа, төмс, өндөг, хиам зэргийг буруу хадгаласнаас үүдэн гэдэсний халдвар, хоолны хордлого ихсэх магадлал өндөр байдаг.
- Ундны устай холбоотой гэдэсний халдвар их байна. Хөдөө хээр явахдаа зөв ундны ус хэрэглэх нь зүйтэй. Шууд голын усыг огт ууж болохгүй. Усаа заавал буцалгаж хэрэглэх, хүүхдийнхээ болоод өөрийнхөө гарыг заавал угааж байх нь чухал.
- Хүнсийг сайтар болгож хэрэглэмээр байна.
- Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалах нь эрсдэл дагуулдаг. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн халдвар өндөр байдаг.
- Одоогийн нөхцөлд хамгийн хүнд байгаа зүйл нь үер усны аюул. Гэр хорооллын бохирууд хальж байна. гудамж талбайгаар маш их бохир ус урсаж байгаа нөхцөлд гэдэсний халдвар их гарна.
- Энэ нөхцөлд гэртээ ороод л гадуур хувцсаа бүрэн солих ёстой. Ороод гараа угаах нь чухал. Шууд хүүхдээ үнсмээргүй байна.