УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг өргөн барьж 2020 онд батлуулж байсан. Гэвч түүний өргөн барьж батлуулсан дээрх хуульд маргаан үүсгэснийг Үндсэн хуулийн хүлээж авсан аж. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ҮХЦ-ийн гишүүдийн цалинг нэг сая төгрөг байхад нь 3 сая болгосон. Гэтэл "сүүндээ цадаагүй төлөгнүүд" хуурамч шатахууны 80 тэрбум ашиг руу харж, авлигал авах гэж байгаа юм уу. Хуурамч шатахууны эсрэг хуулийг 2022 онд УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуульд маргаан үүсгэснийг ҮХЦ хүлээж авсан байна” гэх мэдэгдлийг хийсэн.
Мөн тэрбээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ”Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие 2019 онд санаачилж, 2021 оны 07 сард батлуулсан байдаг. Тус хуулиар хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольцыг хууль батлагдахаас өмнө онцгой албан татваргүй оруулж ирдэг байсан. Ингээд онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд бий. Түүний 75 хувьд нь оргинал дизелийн түлш хийгээд үлдсэн 25 хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг хольдог. Том торхнынх нь ёроолд сэнс байдаг. Тухайн сэнсээр хольцыг хооронд нь хольдог. Ингээд агуулахаас ачаад нэг шатахуун түгээгүүрт буулгана. Мэдээж түгээгүүрийн цэгт сэнс байхгүй учраас хөдөлгөөнгүй удахаараа тухайн шатахууны хүнд металиуд нь тунаад, хөнгөн металиуд нь ялгараад дээшээ гарчихдаг. Түүнээс болж дизелийн түлш хэрэглэдэг машины апартур нь жил болоод л эвдэрдэг. Хуурамч шатахуун нь эрүүл мэндэд асар хортой. Хүнд металиуд нэг метрээс дээш дэгддэггүй. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс тэр агаагаар амьсгалахгүй хэдий ч та бидний хүүхдүүд энэ хороор амьсгалж, эрүүл мэндээрээ хохирч байна. Тэд шатхууныг татваргүй оруулж ирж байгаагаараа 80 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог. Тиймээс миний бие иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө энэ хуулийг батлуулсан. Гэсэн ч Үндсэн Хуулийн Цэц бизнесийн тэгш байдлыг алдагдуулж байгаад бухимдаж байна. Энэ хуулийг ҮХЦ хүлээж авч байж Монгол хүнийг эрүүл баталгаатай орчинд амьдруулж чадна.” гэв.