Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан байна. Энэ өдөр маргааш тохионо.
Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гардаг байгалийн үзэгдлүүдийг дэлхийн дулааралтай холбон тайлбарладаг. Дэлхийн эх газрын 41 хувийг хуурай гандуу бүс нутаг эзэлдэг. Эдгээр нь доройтолд өртөмтгийд тооцогдоно. Амьдрал бэлэглэх эх газрын дээрх хэсэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнээс нүүр буруулах магадлалтай. Түүн дээр хүний хүчин зүйлийн улмаас нүүрлэх хор аюулыг тооцвол байгаль тийм сайхнаар хандахгүй байх магадлал өндөр байдаг бололтой.
Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсноос хойш Засгийн газраас баталсан 3 дахь хөтөлбөр болох 2010 оны “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-т цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж тайлагнахаар тусгажээ. Монгол оронд нүүрлэж байгаа цөлжилтийг тоо баримтыг авч үзье. Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой. Харин 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх 4 дэх удаагийн судалцгаагаагаар 2016 онд гарсан байна Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх 5 дахь удаагийн судалгааг 2020 онд Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хийж, цөлжилтийн зураг, атласыг шинэчлэн боловсруулжээ.
Хур тунадасны эрчимжил нэмэгдэж байгаа нь тухайн орон нутагт жилээс жилд ажиглагдсан хоногийн хамгийн их хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаагаас харагддаг. Тухайлбал, Баруунхараа өртөөнд 1961-1990 оны хооронд хоногийн хамгийн их хур тунадас нэг л жилд нь 45.0 мм-ээс давж байсан бол 1991-2018 оны хооронд 5 удаа хоногт 45.0 мм-ээс давсан байна. Мөн 1961 оноос хойш гадаргын ууршилц 2,4 мм/жил-ийн хурдтай нэмэгдэж байхад хур борооны хэмжээ 0,36 мм/жил-ийн хурдтай буурсан байх юм. Манай оронд хуурайшилтын хойш өсөлт, бууралтын хурд 1990-ээд оноос нь бүр ч нэмэгджээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өржээ. Тухайлбал:
нэн хүчтэй 4.7 хувь,
хүчтэй 18.6 хувь,
дунд 22.1 хувь,
сул 31.5 хувь зэрэглэлд тус тус хамрагджээ
Цөлжилтийн 2020 оны 5 дархь удаагийн тайлан,үнэлгээг 2016 оны тайлан, үнэнлгээний үр дүнтэй харьцуулахад:
нийт доройтсон газрын талбай 0.1 хувь,
хүчтэй зэрэглэлд хамрагдах газар 1.8 хувь,
сул зэрэглэлд 7.4 хувиар тус тус нэмэгджээ. Харин:
дунд зэрэглэлд 7.7 хувь,
нэн хүчтэй зэрэглэлд 1.4 хувьиар тус тус буурсан байна.
Цөлжилт, газрын доройтлын төлөв байдлын үнэлгээг хийж, “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоногийн дундаж агаарын температурын хэмжээ буюу дулааны нөөц нэмэгдэж байна. Тухайлбал, 1961-2016 оны хооронд хоногийн дундаж температур 10 хэмийн заагийг давж дулаарах хугацаа хавар 12 хоногоор эртсэж, заагаас доош орж сэрүүсэх хугацаа намар 13 хоногоор хожуу тохиолдох болжээ. Ийнхүү дулааны нөөц нэмэгдэж байгаа нь тухайн орон нутагт ургамлын фотосинтезийг идэвхжүүлэх талаасаа эерэг нөлөөтэй боловч хэт халалтын давтагдал нэмэгдэж, бэлчээрийн ургамал дулааны дарамтад (стресс) орох нөхцөл бүрджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.