УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асууж хариулт авсан юм. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо тогтмол өсөж байна. Гэтэл төр бүтээмжтэй, цомхон бүтэцтэй байх ёстой гээд яриад байдаг. Статистикаас харвал 2009 онд төрийн албан хаагчдын тоо 148 мянга байсан бол 2021 онд 225 болж 52 хувиар өссөн байна. Энэ хугацаанд манай улсын хүн ам 52 хувиар нэмэгдээгүй. Энэ бол төрийн өмчит компанид ажилладаг 75 500 хүнийг оруулж тооцоогүй тоо. Одоо ажиллаж байгаа 225,000 төрийн албан хаагч нийт ажиллах хүчний 16.9 хувийг эзэлж байна. Тэгэхээр төрийн албан хаагчийг 25,000-аар бууруулах юм байна. Ямар албан хаагчийн тоог багасгах вэ?
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Алимаа: Төрийн албан хаагчдын тоо харьцангуй өсөж байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар нийт ажиллах хүчний 15 хувьд төрийн албан хаагчдын тоог хүргэнэ гэсэн зорилт тавьсан байна. Энэ хүрээнд шат дараатай ажлууд хийнэ. Үүнийг 2025 оноос хэрэгжүүлнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шат дараатай ажлууд санаачлаад явж байна. Яг ямар салбарт ажлын байрны цомхтгол хийх вэ гэдэг хяналт шинжилгээг хийгээд явж байна. Ажлын байрны давхардал хаана гараад байна вэ гэдгийг тогтоосны дараа энэ ажлыг хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын тоог бууруулах талаарх нэгдсэн бодлого гарна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.