Украины арми сөрөг довтолгоогоо хийж эхэлсэн ч эдгээр довтолгоонуудыг зогсоож байгаагаа ОХУ мэдэгджээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам Донецк муж дахь Украины цэргийн хүчний“томоохон довтолгоог” таслан зогсоолоо гэж мэдэгдсэн байна. Украины цэргүүд Донецкийн стратегийн чухал ач холбогдолтой Сватове хот руу 400 метр давшсан гэж мэдэгдсэний ОХУ-ын тал дээрх мэдэгдлийг гаргасан юм.
Үүний зэрэгцээ Украины өмнөд хэсэгт, эзлэгдсэн Запорожье мужид Оросоос томилогдсон өндөр албан тушаалтан Оросын арми Украины дайралтаас сэргийлсэн гэж мөн мэдэгджээ. Нөгөөтээгүүр, В.Путиныг эсэргүүцэгч Оросын бүлгүүд Украинтай хиллэдэг Белгород муж руу халдлага үйлдээд эхэлсэн. Эдгээр эсэргүүцэгчид Оросын цэргүүдийг олзолж, Украины цэрэгт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Харин Путины холбоотон, Чечений удирдагч Рамзан Кадыров Белгород мужид үүссэн асуудалтай холбоотойгоор цэргүүдээ илгээхийг Оросын талд санал болгожээ.