Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Катар улсад үргэлжилж байна. Одоогоор Монголын жүдочдоос ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртээд буй.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын барилдаан болж, Монголын дөрвөн бөх зодоглоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, энэ жилийн улсын аварга Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, ОУХМ М.Ичинхорлоо нар барилдана.
Өнгөрсөн жилийн ДАШТ-д Ц.Цогтбаатар түрүүлж, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэн, хоёулаа нэг өдөр монгол түмнээ баярлуулж байв.